Tuesday, December 27, 2011

Эсийн үүсэл, хөгжил

1665 онд Р.Гук ургамлын эсийг өөрийн зохион бүтээсэн микроскопынхоо тусламжтайгаар анх харсан.
Р.Гук нь 1635 оны 7-р сарын 18-ны өдөр Английн " Isle of Wight" арлын Фреш-ватар гэдэг тосгонд төржээ.






Тэрээр үйсний зүсмийг микроскопын тусламжтайгаар харахад эдгээр үүр нүднүүд харагджээ. Тэгээд нэг нүд тус бүрийг эс хэмэээх нэрлэсэн нь эсийн үүсэл хөгжилд маш том нээлт болсон юм.






  • 1674-1683 онд цусны улаан эс, нэг эст эгэл биетэн, нян, булчингийн эс, олон эст амьтан,ургамлын биеийн эсийг А.Левенгук нээж илрүүлсэн.
  • 1833 онд Р.Броун эсийн бөөмийг нээсэн. 
  • М.Шлейден бөөм ургамлын бүх эсэд байдаг, эсийн бүрэлдэхүүн хэсэг юм гэж тодорхойлсон.
  • Т.Шванн амьтны бүх эсэд бөөм оршдог болохыг илрүүлсэн.
  • 1838 онд Т.Шванн, М.Шлейден хоёр эсийн онолыг боловсруулсан.
  • К.Бер өндгөн эсийг нээсэн.
  • Р.Вирхов эсийн өсөлт эсийн хуваагдлын үр дүнд бий болно хэмээн дүгнэсэн.

No comments:

Post a Comment