Tuesday, January 17, 2012

Амьтдын тухай сонирхолтой баримт(хачирхалтай бас инээдтэй гэмээр

Амьтдын тухай сонирхолтой баримт  
Тотины хэлний авьяас хүүхдийнх шиг байдаг - Тоть шувууг ердөө л авиа дууриагч гэж олон хүн ярьдаг. Харин 30 гаруй жилийн судалгаа тотины хэлний авьяас 4-6 настай хүүхдийнх шиг байдгийг тогтоожээ. Тоть зүгээр ч нэг үг тогтоодоггүй, “адилхан, жижиг, том, өөр, байхгүй” зэрэг хүн хамгийн түрүүнд сурдаг анхан шатны үгийг гагц авиагаар бус утгын хамт цээжилдгийг судалгаа харуулжээ.

Сохор номин сохор биш - Бид ядруу онигор нүд, газар доорх амьдралын хэв маягаар нь сохор номинг тун болхи амьтан гэж төсөөлдөг. Гэрэл, сүүдэр ч ялгадаггүй гэх эл амьтан их олон төрөл. Тэдгээрээс Африкийн сохор номин сохор биш болохыг судлаачид тогтоожээ. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард нийтэд дэлгэгдсэн эл судалгааны тайланд амьтан бүрт биеэ хамгаалах байгалиас заяасан чадвар байдаг бөгөөд хамгийн сул дорой амьтанд ч зоримог чанар бий. Тиймээс ч харанхуйд амьдрагч сохор номин бүрт, ялангуяа хар тивийн сохор номинд биеэ хамгаалах, зайлшгүй үед харааныхаа бүхий л чадавхийг ашиглах шаардлага гардаг байна. Мэргэжилтнүүдийн ажигласнаар Африкийн сохор номин үүр хонгил руу нь ойртсон ямар ч амьтныг сайн хардаг бөгөөд гэрэл сүүдрээс ч илүү дүрс, хөдөлгөөнийг тун чадамгай ялгаж халдагчид хариу барьдаг аж.
Заан хамгийн том тархитай ч мартамхай - Манай гаригийн хуурай газрын хамгийн том амьтан болох заан хамгийн мартамхай амьтан гэнэ. Бүх цаг үеийн турш дэлхий дээр амьдарч байсан амьтдаас заан хамгийн том буюу бараг 50 кг тархитай. Хэрэв толгойн хэмжээгээр ухааныг нь хэмждэг байсан бол хамгийн мэргэн цэцэн амьтан заан байх сан. Гэтэл зааны тархины хөгжлийн харьцаа дунджаар 1.88 байдаг аж.
Харин хүнийх 7.33-7.69,
шимпанзегийнх 2.45,
гахайных 0.27 байдаг байна. Оюуны чадавх, ой санамж салшгүй холбоотой ч мартамхайгаараа алдартай зааны хувьд энэ нь тун боломжийн үзүүлэлт юм.
Матар тэнцвэрээ хадгалахын тулд чулуу залгидаг - Матрын ходоод дэлхий дээрх хамгийн жигтэй газрын нэг. Энд яст мэлхий, загас, шувуу, анааш, усны үхэр, арслан, бүр бусад матар (биеэ хамгаалах тохиолдолд) хүртэл багтах бөгөөд матрын хоол боловсруулах систем бүгдийг нь ор мөргүй үгүй хийж дөнгөнө. Зарим тохиолдолд метрийн ходоодноос аварга том чулуу хүртэл гарч ирдэг гэнэ. Учир нь хэвлээр явагч эл махчин шумбахдаа тэнцвэрээ хадгалахын тулд хүнд чулуу ходоодныхоо мухар руу чулууддаг аж.
Загас хоёр хүйстэн - Гайхаж, бишрэм газрын амьтад олон ч далай тэнгисийн гүнд бидний мэдэхгүй сонирхолтой амьдрал өрнөдөг. Гермафродитизм буюу хоёр бэлгэ эрхтэнтэй байх тохиолдол сээр нуруутнуудын дунд ганц загасанд бий. Загасны зарим төрөл дааврын өөрчлөлт болон байгалийн хувьслын нөлөөнөөс хүйсээ сольдог гэнэ. Харин зарим нь төрөлхийн эр, эм бэлгэ эрхтэнтэй байдаг байна.
Халимны тугал өдөрт 90 кг нэмдэг - Нярай халимыг өсгөнө гэдэг амар ажил биш. Ялангуяа, эхийнхээ хэвлийд 10-12 сар бойжихдоо биеийнх нь жингийн гуравны нэгтэй тэнцэх, дунджаар 914 см урт болтлоо өсдөг /цэнхэр халимны зулзага/. Бараг 50 хувийн өөх тослогтой халимны сүү эмэгтэй хүний сүүнээс 10 дахин их тослогтой. Энэ нь ердийн тугалын жинг өдөр бүр 90 кг-аар нэмэхүйц илчлэгтэй гэсэн үг юм.

No comments:

Post a Comment