Monday, January 16, 2012

Ургамлын хувьслын хөгжилд амьдрах орчны шилжилт нөлөөлсөн нь


Ургамлын эволюцид гарсан хамгийн томоохон алхмуудын нэг нь амьдрах орчин нь усан орчноос хуурай газар шилжсэн шилжилт юм. Хуурай газрын ургамлууд нь цэнгэг усны (мөн далайн болон давст усны) ногоон замгаас дунд-Ордовикийн үед буюу 450-470 сая жилийн өмнө шууд хөгжсөн гэж үздэг ажээ (Graham, 1993). 
Бриофитүүд нь хамгийн анхны газарт тархсан ургамлуудын нэг буюу ойролцоогоор 475 сая жилийн өмнө ус ширгэсэн үед үүсэх лаг шавар дээр ургадаг байжээ. Бриофитүүд буюу хөвд нь хагас-эмбриофитүүд юм. Тэдэнд үндэс байдаггүй авч доод хэсгийн эсүүд нь ризойдыг үүсгэдэг байна. Хөвдүүдэд шим тэжээлийн бодисыг дамжуулах хөндий байгаагүй ч хөвдийн эволюцийн хөгжилд үр удмын солигдол гэсэн томоохон алхам гарчээ. Өөрөөр хэлбэл энэ нь зигот үүсэх явдал байв. Спорын нийлэлтийн дүнд үүссэн зигот нь ургаж спорофит болно. Хоёр өөр спорофитын спорууд хоорондоо нэгдэж  зигот үүсгэх замаар энэ үр удмын солигдолын эргэлт давтагдана.
Хаг (lichen) нь газар дээр амжилттай тархсан хамгийн анхны зүйлүүдийн нэг байсан юм. Ойролцоогоор 460 сая жилийн өмнө хаг газар дээр тархжээ. Хаг нь дэлхийн хуурай газрын бүх биомд олддог юм. Эдгээр нь бидний мэдэж байгаачлан ямар ч үндэсгүй бөгөөд борооны уснаас болон агаараас чийгийг өөртөө шингээн авдаг юм.
Доорх зурагт ногоон ургамалд эндосимбиозийн замаар хлоропласт, митохондри бий болсон хийгээд цианобактери, мөөг хоёр амьдралын симбиоз хэв маягийн дор нэгдэж хагийг үүсгэсэн болохыг харуулжээ.

Усны ногоон замаг ус болон түүнд агуулагдах эрдэс бодистой шууд бүхий л биеэрээ харилцан үйлчлэлцэж байсан бол хуурай газрын ургамлууд зөвхөн үндсээрээ эрдэс тэжээлийн бодисыг шимж авах бөгөөд усыг их хэмжээгээр ууршуулдаг ажээ (цөлийн ургамлуудыг эс тооцвол).
Эмбриофитүүд нь 400-500 сая жилийн өмнө хуурай газарт гарсан гэж үздэг. Эмбриофитүүдтэй хамгийн төстэй нь карофитүүд юм. Энэ нь цөөрөм болон намагт ихээр ургана.
Хуурай газрын ургамлууд усны өвгүүдээсээ ялгарах хэд хэдэн адаптацийг үзүүлсэний дүнд мэнд үлджээ:
  • Кутикул – Эсийн биш ус алдагдахаас хамгаалах зориулалттай давхарга
  • Спорополленин – Спорын гадуур бүрхэх кутикултай адил үүрэг гүйцэтгэх давхарга
  • Навчны амсар – Энэ нь агаар болон усны солилцоог зохицуулна (Kenrick, Crane, 1997).
 Үндэс

Үндэс нь ишний салаанаас үүсэлтэй юм. Анхны үндэсний хэлбэр нь ризойд болон ризом байлаа. Гэвч хөрсөн дээрх болон доорх орчины нөхцөл өөр билээ.
Навчны үүсэл
 
from: http://ikecult.wordpress.com 

No comments:

Post a Comment