Tuesday, January 10, 2012

Эсийн тухай



I Эсийн онол
II Эсийн химийн найрлага
III Эсийн бүтэц
I Эсийн онол
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны
үндсэн нэгж юм
XIII зууны эцсээр гүдгэр хэлбэртэй шил томруулах чанартайг ажиж мэдснээр түүнийг жижиг үсэгтэй бичгийг унших зэрэг ашиглах болжээ. Улмаар нимгэн захтай хоёр талдаа гүдгэр шилийг мод төмрөөр хүрээлэн бариул хийж анхны томруулагч шил (луп) үүссэн байна. Хүн төрөлхтөн түүнээс хойш 400 жилийн дараа их өсгөх өөр аргыг сүвэгчлэн олжээ. Ганц ширхэг маш гүдгэр шилний оронд 2-3 өсгөх шилийг давхарлан хэрэглэх санааг сэдэж улмаар нэг хоолойд байрлуулсан хэдэн өсгөгч шилнээс тогтсон багажийг зохиож түүнийгээ микроскоп гэж нэрлэжээ.
XVII зуунд Английн эрдэмтэн вангуудын нийгэмлэгийн ерөнхийлөгч Роберт Гук 1667 онд анхны микроскопыг нээж түүгээрээ үйсний нимгэн зүсмийг хархад олон сүвүүдтэй болохыг харжээ. Энэ сүвүүдийг Гук эс хэмээн нэрлэсэн боловч энэ нь чухамдаа ургамлын эсийн гаднах хана байжээ. Түүнээс хойш бусад биологчид микроскопоор ургамлын эдийг судлаж үзээд хатсан үйсэнд Гукийн илрүүлсэн жижиг сүвүүд ургамлын амьд эсэд байдгийг бас олж тогтоосон ба харин тэдгээр нь хоосон биш цэлцгэнэсэн шингэн агуулдгийг олж илрүүлэв.
Голландын Амстердам хотод амьдарч байсан Анатоний Левенгук байшингийнхаа дэргэдэх давирхайтай хонхорт тогтож хэд хоносон борооны уснаас дуслыг авч микроскопоор харахад тухайн үедээ хамгийн жижиг гэгдэж байсан бяслагны хачгаас мянга дахин жижиг янз бүрийн хэлбэртэй амьд биесүүд бужигналдан сэлэхийг олж харжээ. Энэ нь нэг эст биетүүд буюу нянгууд байлаа. Үүний дараа амьтны эдийг микроскопоор судлахад тэдгээр нь мөн л эсээс тогтох бөгөөд бие биенээсээ ханаар биш нимгэн зүйлээр тусгаарлагддагийг тогтоов.
XIX зууны эхэн үед микроскопын хүчин чадал нэмэгдэж судалгааны аргууд нарийссанаар эсийн тухай мэдлэг улам гүнзгийрэв.

1825 онд Я. Пуркинье (1878-1869) эсийн доторх шингэнийг протоплазм гэж нэрлэв.
1831 онд Английн эрдэмтэн Р. Броун (1773-1858) эсийн бөөмийг нээсэн.
1838 онд Германы эрдэмтэн ургамал судлаач М. Шлейден ургамлыг эд эсээс эогтдог гэсэн дүгнэлт гаргав.
1839 онд Германы амьтан судлаач Т. Шванн амьтны бүтцийн талаар мөн ийм дүгнэлтэнд хүрчээ.
Ийнхүү 1838-1839 онуудад Т. Шванн, М. Шлейден нар өмнөх 200 гаруй жилийн туршид хуримтлагдсан эсийн судалгааны дүнг нэгтгэж эсийн онолыг боловсруулсан байна.
  1. Биемахбодь эс болон түүний амьдралын үйл ажиллагааны бүтээгдэхүүнээс тогтох бөгөөд эс ургамал амьтны бүтцийн үндсэн нэгж мөн.
  2. Эсийн үржил ургамал, амьтны өсөлтийн үндэс болно.
Эсийн онолын цаашдын хөгжилд Германы эрдэмтэн Р.Вирхов их хувь нэмэр оруулсан бөгөөд өөрийн үзэл бодлыг 1858 онд бичсэн “Эсийн эмгэг” номондоо тодорхой илэрхийлжээ. Биологчдын хувьд түүний
“cellula e cellula”, эс болгон эсээс гэдэг үг чухал байлаа. Энэ нь эс зөвхөн урьд өмнө оршиж байсан эсээс үүсэх бөгөөд эсийн гадна амьдрал байхгүй учир эс үүсэх өөр зам байхгүй гэсэн үг юм. Харин түүний “эмгэг процесс нь морфологийн бүтцэд тухайлбал эсийн бүтэц байгууламжид гарсан өөрчлөлттэй холбоотой” гэсэн өөр нэг дүрэм анагаах ухааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн ба эсийн эмгэг судлалын үндсийг боловсруулжээ.
Оросын эрдэмтэн К. Бэр сүүн тэжээлтний өндгөн эсийг нээж амьд бие бүхэн үр тогтсон өндгөн эсээс үүсдэгийг тогтоов.
Эсийн онол нь XIX зууны томоохон онол байлаа.
Эсийн бүтэц, үйл ажиллагаа, хөгжлийн талаар хуримтлагдсан сүүлийн үеийн олон шинэ баримт мэдээ нь эсийн тухай онолыг улам баяжуулж өглөө. Орчин үеийн эсийн онолыг дараах байдлаар тодорхойлж болох юм. Үүнд:
1. Эс амьд биеийн бүтэц, үйл ажиллагаа, үржлийн нэгж юм. Вирусээс бусад бүх амьд биет эсээс тогтдог.
2. Янз бүрийн амьтан ургамлын эс бүтцээрээ ижил төсөөтэй байна. Бүх эсүүд бүтэц, үйл ажиллагааны онцлогоос хамаарахгүйгээр
а. Удамын мэдээллийг хадгалах,
б. Тэр мэдээллээ хувилах замаар дараагийн үед дамжуулах
в. Энерги хадгалан дамжуулах
г. Бодисын солилцоог удирдах зохицуулах ерөнхий шинжүүдийг агуулдаг.
3. Эсийн үржил анхдагч эс хуваагдах замаар явагдана.
Эс бүхэн өсөх, үржих, амьсгалах, ялгаруулах, эрчим хүч хүлээн авч ашиглах, хувиргах, гадны нөлөөнд хариу үйлдэл үзүүлэх чадвартай. Харин эсийн бүрэлдэхүүн хэсгүүд тус тусдаа ийм чадваргүй.
II Эсийн химийн найрлага
Ус
Эсийн дотоод үндсэн орчин нь ус бөгөөд эсэд явагдах бүх урвалууд усан орчинд явагддаг. Амьд биеийн жингийн ихэнх хувийг ус эзэлнэ. Жишээ нь хүний биеийн жингийн 70-75%, ясны эсийн 20%, Тархины 85%, хуурай үрийн 10-20%-ийг тус тус ус эзэлнэ.
Усанд бусад шингэнээс илүү бодис уусдаг учраас эсэд уусгагчийн үүрэгтэй.
Усны дулаан багтаамж их учраас дулааны огцом өөрчлөлтөөс эсийг хамгаалах дулаан багтаамжийн үүрэгтэй.
Эрдэс бодис:
Эрдэс бодисууд нь эсэд өөр өөр үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал
  • Иод дутагдвал бамбай булчирхай өвчлөнө.
  • Кали дутагдвал шөрмөс татна
  • Төмөр дутагдвал цус багадалт өвчин болно.
  • Фтор дутагдвал шөрмөс татна.
  • Кальци дутагдвал яс сийрэгжинэ.
Уураг
Эсийн найрлаганд агуулагдах зарим уураг химийн урвалын катализатор болдгоос гадна организмын найрлаганд 2000 гаруй ферментийг илрүүлжээ. Үүний нэг жишээ нь амилаз юм. Амилаз нь цардуулыг глюкоз болтол задлах үзэгдлийг хурдасган өөх тосыг глицерин ба карбон хүчил болгон задалдаг. Мөн түүнчлэн уураг нь эсийн мембран болон органойдын найрлагыг бүрдүүлэх замаар байгуулалтын үүргийг гүйцэтгэнэ. Тэдгээрийн заримаас дурьдвал: коллаген, эластин, кератин юм. Гемоглобин, альбумин зэрэг уураг зөөврийн үүрэг гүйцэтгэн нэг эрхтнээс нөгөөд молекул болон ионуудыг зөөвөрлөнө. Үүнээс гадна эсийн хөдөлгөөнийг хангадаг актин ба миозин, үр хөврөлийн эхний шатанд хоол тэжээлийн үүргийг гүйцэтгэдэг казеин, ферритин зэрэг уураг байдаг байна.
Уургийн бүтэц
Онцлог
Химийн холбоо
Анхдагч
Аминхүчлийн урт гинжин хэлхээ
Пептидийн холбоо (ковалентын холбоо)
Хоёрдогч
Ороомог
Устөрөгчийн холбоо
Гуравдагч
Уургийн ороомог дахин мушгирах
Хэлхээний хэсгүүдийн холбоод устөрөгчийн ба ковалентын холбоо үүсэх
Дөрөвдөгч
Уургийн хэд хэдэн төрлийн макромолекулын цогц
 Өөх тос
Өөх тос нь өндөр молекулт нэгдэл бөгөөд бага молекулт нэгдэл нь глицерин ба тосны хүчил юм.
Эсийн мембран бүрхүүлийн дунд давхраа нь липид буюу өөх тосноос тогтоно.
1гр өөх тос задрахад 38,9кж энерги ялгаруулна.
1кг өөх тос задрахад 1,1 кг ус үүсгэнэ.
Нүүрс ус
Ургамлын эсийн хананы найрлаганд оролцдог целлюлоз буюу эслэг нь нийлмэл нүүрс ус юм.
1гр нүүрс-ус задрахад 17.6кж энерги ялгардаг. Цардуул нь нийлмэл нүүрс болно.
Нуклейн хүчил
Нуклеин хүчил нь нуклеотидоос тогтох боловч нэг нуклеотид нь пурины болон пиримидиний азотлог суурь, рибоза болон дезоксорибоз гэсэн нүүрс-усны үлдэгдэл, фосфорын хүчлийн үлдэгдлээс тогтдог. Нуклеин хүчлийн ДНХ ба РНХ гэж 2 ангилна.
ДНК
РНХ
Өндөр молекулт нэгдэл
Нүүрс-ус, фосфорын хүчил, азотлог сууриас тогтоно.
Нуклеотидын ерөнхий тоо
Уургийн бионийлэгжилд орно.
Хос ороомог
Дан ороомог
Нүүрс-ус-дизоксорибоз
Нүүрс-ус-рибоз
Нуклеотид: Аденин, тимин, гуанин, цитозин
Нуклеотид: Аденин, Урацил, Гуанин, Цитозин
Эсийн бөөмд оршино.
Эсийн бөөмхөн, Цитоплазм, рибосомд оршино.
Гинжин хэлхээ урт
Гинжин хэлхээ богино.












III Эсийн бүтцийн хэсгүүд
Плазман мембран: Эсийн гардаргууд хүрээлж түүний доторх бүрэлдхүүнийг эсийн гаднах материал болон хүрээлэн байгаа орчноос тусгаарладаг. Өөх тосны 2 үе молекул түүний гадаргуу ба гүнд байрлах уургийн молекулааас тогтсон хөдөлгөөнт бүтэцтэй амьд бүрхүүл. Хамгаалах, холбох зохицуулах ферментийн, зөөвөрлөн түшиг тулгуурын, хүлээн авуурын үүрэгтэй.
Сийвэн: Эсийн доторх орчинг дүүргэсэн уусамтгай хагас шингэн. Цитоплазм, түүнд ууссан уураг, фермент тэжээлийн бодис, ионууд, бодисын солилцооны үе шатуудад оролцдог жижиг молекулуудыг агуулна. Мөн эрхтэнцэр болон оршихуунууд цитозольд суспенз байдлаар оршино. цитозоль, түүнд агуулагдаж буй бүх эрхтэнцрүүд оршихуунуудыг хамтдана цитоплазм гэнэ.
Пластид: Зөвхөн ургамлын эсэд байдаг. Харилцан бие биедээ хувирах чадвартай 3 хэлбэртэй. Гэрэл нийлэгжил явуулах, шим бодис нөөцлөх, будагт бодис буюу нөсөөг агуулна.

Эндоплазмын тор: эсийн хүнсний нөөц болон шүүрлээс тогтсон түр зуурын бүтэц. Бөөмийг хүрээлэн байрлах олон салаа уутанцаруудаас тогтох дан мембрантай эрхтэнцэр. Барзгар эндоплазмын ба гөлгөр эндоплазмын тор гэсэн 3 хэлбэртэй. Эсэд хэрэглэгддэггүй уураг нийлэгжүүлэх өөх тос ба нүүрс усны солилцоонд оролцох зарим хорт бодисыг хоргүйжүүлдэг.

Рибосом: Эсийн цитоплазм ба эндоплазмын торны гадаргууд байрладаг мембрангүй эрхтэнцэр. Том, бага хоёр хэсгээс тогтох маш жижиг үрлэнцэр бие. Уургийн нийлэгжил явуулах үүрэгтэй.
Бөөм: Хромотин, бөөмийн шингэн, бөөмхөн бүхий бөмбөлөг хэлбэртэй хоёр давхар мембрантай эсийн гол бүрэлдэхүүн хэсэг юм. Удамшилын материал болон ДНХ ба генийг хадгалах, хувирган дамжуулах, эсийн доторх бодисын солилцоог зохицуулах үүрэгтэй.
Бөөмхөн: Уураг, РНХ-гийн бөөгнөрлөөс тогтсон мембрангүй нягт бие. рРНХ-гийн бүтэцийн тухай мэдээлэл агуулагч хромсомын өвөрмөц бүтэц ба рибосомын бүрэлдэхүүнийг үүсгэдэг.
Эсийн төв-Центроиль: Бие биетэйгээ тэгш өнцөг үүсгэн байрласан өөрийгөө хоёрчлох чадвартай бортгон хэлбэртэй маш жижиг бие юм. Эсийн хуваагдлын үед ээрүүлэн биеийг үүсгэх мөн шилбүүр, сормуус зэрэг хөдөлгөөний эрхтэнцэрийг үүсгэнэ.
Гольджийн аппарат (комплекс): Төгсгөлдөө жижиг урцаг бүхий уутанцарууд нь хоёр талаасаа хавчигдсан байдлаар бие бие дээрээ давхарлан тогтсон бүтэцтэй. Бодисуудыг ангилж, хувиралд оруулах, зөөвөрлөх, мөн лизосом үүсгэдэг ба гормон бүхий шүүрэл ялгаруулдаг.

1. Лизосом: Хоол тэжээлийн бодсыг задлагч 30 гаруй фермент агуулсан дан мембран бүрхүүлтэй эрхтэнцэр. Эсийн дотор хоол тэжээлийн бодисыг боловсруулах буюу шим нэгдлийг задлах үүрэгтэй.
2. Митохондри: Янз бүрийн хэлбэртэй хоёр давхар мембран бүтэцтэй дотоод мембран нь нугачаа үүсгэсэн өөрөө хуваагдах чадвартай эрхтэнцэр. ГФА нийлэгжүүлэх буюу энергийн солилцооны хүчилтөрөгчтэй үеийг явуулах, удамшлын зарим мэдээлэлийг агуулах үүрэгтэй.
3. Вакоуль: Эрдэс давс болон бусад шим нэгдлийг усанд уусгасан байдлаар агуулсан ургамлын эсийн эрхтэнцэр, амьтны зарим эсэд бий. Тургорын даралт үүсгэх, шим ба шим бус бодис хадгалах, бодисын солилцоо явагдах орчинг хагас нэвтрүүлэгч хана буюу мембранаар тусгаарлах үүрэгтэй

No comments:

Post a Comment