Tuesday, January 17, 2012

Дэлхийн топ амьтад

Дэлхийн топ амьтад
“Animals.com”, “BBC” телевиз, “National Geography” суваг хамтран гаргасан дэлхийн шилдэг арван амьтны жагсаалтыг танилцуулж байна. Энэхүү жагсаалтыг гурван жилийн өмнөөс гаргаж эхэлсэн ажээ. Уг жагсаалтыг нохой тэргүүлж, бар удаалж байснаа сүүлийн нэг жилд бар тэргүүлэх болсон аж. Хамгийн гол нь хүмүүсийн дунд явуулсан судалгаагаа ийн өөрчлөлт оруулжээ.

1.Бар - Яагаад шилдэг арвын тэргүүнд бичигдэх болсныг зарим хүмүүс ингэж тайлбарлажээ. Ертөнцийн дөрвөн хөөрхөн амьтны нэг. Бас тэднээсээ хамгийн хүчтэй нь. Тиймээс дээрх бүхнийг бэлгэдэж барыг тэргүүнд байх ёстой гэсэн саналтай хүн олон байдаг байна.
2.Нохой - Хүн төрөлхтний үнэнч анд, бас сайн туслагч учраас лидер хэвээр үлджээ. Муу нөхрөөс сайн нохой дээр гэсэн бодолтой хүн цөөнгүй байдаг бололтой. Тэр тусмаа Герман, Орос зэрэг хэд хэдэн улс энэхүү зарчмыг баримталдагаа илэрхийлсэн байна
3.Арслан - Араатны хаан хэмээх нэр хүндийг зүүдэг учир арслан сүүлийн хоёр жил шилдэг арван амьтны гуравдугаарт бичигдэх болжээ.
4.Ирвэс - Махчин араатнууд дундаас хамгийн хурдан, шалмаг хөдөлгөөнтэй нь. Мөн ангаа барихдаа хамгийн зохион байгуулалт сайтай барьдаг араатан. Сонирхолтой нь ирвэс хүн рүү дайрсан тохиолдол 1996 оноос хойш дэлхийн хэмжээнд 11 удаа бүртгэгджээ.
5.Сармагчин төрөлтнүүд - Өнгөрөгч оны байдлаар дэлхий дээр 70 орчим төрлийн сармагчин байдаг гэсэн судалгаа гарчээ. Энэ нь томоохон биетэй сүүн болон махчин амьтдаас хамгийн их гэсэн үзүүлэлт юм. Тиймээс шилдэг амьтдын тавдугаарт жагссан байна. Сармагчин хүнээс илүү гүйлгээ ухаантай гэсэн шүү.
6.Муур - Европын орнуудад гэрт тэжээвэл хамгийн их зохимжтой амьтныг муур хэмээн тодорхойлжээ. Ядаж цэвэрч болохоор нэг их арчилгаа шаардахгүй гэж олон хүн үздэг байна. Өнгөрсөн жил дөрөвдүгээрт бичигдэж байсан муур энэ удаад нэлээд ухарчээ.
7.Дельфин
8.Цагаан баавгай
9.Оцон шувуу
10.Могой - Хэвлээр явагч амьтдаас хамгийн хүчтэй нь учир шилдгүүдийн жагсаалтад багтаж чадсан. Сонирхолтой нь могой өнгөрөгч оноос эхлэн гэнэт шилдэг зургаад багтсан байх юм.

No comments:

Post a Comment